Өр нэмчихэлгүй 2024 онтой золго, эрхэм түшээд ээ!!!

Сангийн сайд Б.Жавхлангийн чуулганы танхимын босго давуулан шидсэн ирэх оны төсөв УИХ-ын гишүүдийг уйлуулах шахаж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв атал гишүүдийн “халаас”-ны мөнгө тусгагдаагүй, тойрогт хуваарилсан хөрөнгө оруулалт чамлалттай. Дээр нь нэмээд шинээр барилга байгууламж эхлүүлэхгүй гэчихсэн. Гэхдээ шинээр шав тавихаас илүүтэй эхлүүлээд орхисон ажлаа дуусгана гээд халдашгүй эрхтэй гишүүдийг уйлуулж, харин эсрэгээрээ олон түмний дэмжлэгийг авч байгаа. Татаасаар амьдардаг аймгуудыг өөрсдөө орлого олж биеэ даа гэчихсэн биш үрэлгэн Засаг ноёдын нүдийг орой дээр нь гаргаад, дайран дээр давс нэмчихсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө босгож, угталт үдэлтийн хаалга хийснээ хөгжил гэж эндүүрдэг нөхдөд Сангийн яамны даалгавар ялын тогтоол шиг … Continue reading Өр нэмчихэлгүй 2024 онтой золго, эрхэм түшээд ээ!!!